Багшийн хөгжил

Багш бэлтгэх хөтөлбөр.

Монголд ердөө 700 орчим ICT багш л 20,000 гаруй сургуулийн багшийн дунд байдаг. Бид хөдөө орон нутгийн багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт хүргэдэг.

120K
Уг хөтөлбөрөөр АНУ-д бэлтгэгдсэн багшийн тоо
90%+
Суралцсан багш нарын 90 гаруй хувь нь бусад багш нарт эргээд санал болгодог
60%
Манай суралцсан багш нарын 60% нь компьютерын ухаан заахыг хүсэж байна
3 сая+
Дэлхий даяар 3 сая гаруй багш хэрэглэж буй платформ
Сүхбаатар аймгийн багш нар сургалтад хамрагдаж буй нь

Сүхбаатар аймгийн багш нарын сургалт

17 сургууль · 70 багш · Python, CS суурь, micro:bit
Төв аймгийн багш нар AI-н сургалтад хамрагдаж буй нь

Төв аймгийн багш нарт AI-н сургалт

15 сургууль · 47 багш · Python, AI
Улаанбаатарт болсон багш нарын биечилсэн сургалтын завсарлага

Улаанбаатар дахь биечилсэн сургалт

CodeAI платформ, micro:bit, CODE бялуу :)
Zolbayar сургалтыг дүүргэсэн багшид гэрчилгээ гардуулж буй нь

Орон нутгийн багш нарт онлайн сургалт

CodeAI CS Fundamentals - 100% цахимаар

Манай багш нарын сэтгэгдлүүдээс...

"Бид [Сүхбаатар аймгийн багш нар] маш үр дүнтэй Python сургалтад хамрагдсан. Шинэ аргачлалаараа хүүхдүүддээ код заахад их таатай байна. Өмнө нь тайлбарлахад бэрхшээлтэй байсан ойлголтууд одоо хүүхдүүдэд илүү амархан ойлгогдож байна. Хүүхдүүд IT кабинетаас гарахыг хүсдэггүй: 'Яагаад бид ердөө 1 цаг CS-тэй байдаг юм бэ?'"

Оюунжаргал Боргилчулуун — Уулбаян сумын ICT багш

"Би компьютерт үргэлж сонирхолтой байсан. Энэ сургалт надад өдөр тутамдаа хэрэглэх мэдлэг өгсөн — кодоос эхлээд вебсайт, интерактив танилцуулга хийх хүртэл. Англи хэл (хоёр дахь хэл) болон компьютерын ухаан төгс хослол гэдгийг би хүлээн зөвшөөрч байна."

Мөнхмаараль Батсайхан — Эрдэнэцагаан сумын англи хэлний багш

"K-12 мэдээллийн технологийн хөтөлбөр агуулга болон арга зүйн хувьд шинэчлэгдэх ёстой байсан. Codercub-ийн мэдлэг, арга зүй үүнийг хэрэгжүүлэх боломжтойг харуулсан. Сургалтын дараа багш, сурагчдын идэвх, урам зоригийг харахад баяртай байна."

Байгалмаа Лхаасүрэн — Сүхбаатар аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны Газрын дарга
Хамтрах уу?

Таны сургууль, аймаг, байгууллагад.

Багш бэлтгэх сургалтад оролцох, эсвэл өөрийн сургууль, аймагтаа хамтран зохион байгуулахыг хүсвэл бүртгэлийн маягтыг бөглөнө үү.

Бүртгүүлэх →