Дата шинжилгээ, neural network-с эхлээд Computer Vision, Generative AI хүртэл — жилийн турш Amazon, Microsoft-д ажиллаж байсан Simon Guest багштай нүүр тулан суралцана.
Онолын биш, бодит industry туршлагатай багш таны хүүхдэд заана.
Instructor, Future Intelligence Lab
20+ жилийн турш Amazon, Microsoft зэрэг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Одоо DigiPen Institute of Technology-д багшилдаг. 2026 оны зун Монголд биечлэн ирж, ижил агуулгаар 3 долоо хоногийн танхимын хөтөлбөр амжилттай явуулсан.
Суурь дата шинжилгээнээс эхлээд өөрийн Capstone төслөө хамгаалах хүртэл — алхам алхмаар гүнзгийрнэ.
Pandas, Matplotlib, Classification, Regression, Reinforcement Learning
Neural network-ийг ойлгож, өөрөө сургаж эхэлнэ
Face/Object Detection, Pose Landmarkers, Gesture Recognition, mini-project
Text, Image, Vision-Language, Audio/Speech generation загварууд
Өөрийн төслөө хөгжүүлж, эцэст нь эцэг эхчүүдэд танилцуулна
| 7хн | Сэдэв |
|---|---|
| 1 | Welcome! Introduction to AI |
| 2 | Data Science: Pandas ба Matplotlib-аар дата судлах |
| Амралт | |
| 3 | Data Science: Scikit-Learn-ээр Classification Models |
| 4 | Data Science: Scikit-Learn-ээр Regression Model |
| 5 | Data Science: Reinforcement Learning |
| Амралт (баяр ёслолын өдрүүд) | |
| 6 | Neural Networks танилцуулга ба сургалт |
| 7 | Computer Vision: Face/Object Detection, Pose Landmarkers |
| 8 | Computer Vision: Gesture Recognition, Image Segmentation |
| 9 | Computer Vision Mini-Project |
| 10 | Generative AI танилцуулга |
| 11 | Text Generation Models |
| 12 | Image Generation Models |
| 13 | Vision Language Models |
| 14 | Audio ба Speech Models |
| 15 | Capstone Project — хөгжүүлэлт |
| 16 | Capstone Project Showcase — эцэг эхчүүдтэй |
2026 оны зуны Summer of Code-д Simon Guest ахлах ангийн сурагчдад Python болон AI-ийн camp заасан. Сурагчид Python-оор өгөгдөл шинжилж, regression болон classification загвар бүтээж, тэдгээрийг micro:bit-д ачаалж, computer vision-ийг судалж, том хэлний загвар (LLM) болон vision encoder-ийн ажиллагааны дотоод механизмыг задлан үзсэн.
Сурагчид бидний боддог хэмжээнээс хамаагүй илүү амбицтай AI төсөл хийхэд бэлэн байна.
Сурагчид даллах, алхах, jumping jack хийх хөдөлгөөнийг таних загвар сургаад, төхөөрөмжөө хоорондоо солилцож загвар бусдад ажиллаж байгаа эсэхийг шалгасан. Ихэнх нь ажиллаагүй нь өгөгдлийн олон талт байдал яагаад чухал талаар сайхан хэлэлцүүлэг үүсгэсэн.
Хамгийн алдартай даалгавруудын нэг нь "дугаарын хавтан"-г vision-language загвараар уншуулж, орохыг зөвшөөрөх эсэхийг Python-оор шийддэг автомат хаалга байв. Монголд түгээмэл байдаг систем учраас бодит хэрэглээ шууд мэдрэгдсэн.
Монголын цаг уурын өгөгдөл төдийлөн татаагүй бол, camp-ын үеэр дөрөвний нэгийн шигшээ тоглолтууд болж байсан FIFA World Cup-ын өгөгдөл сурагчдыг хамгийн их татсан. Өөрт ойр биш ч яг одоо болж буй зүйл нь илүү сонирхолтой байв.
Хөтөлбөрийн ихэнхийг Монгол руу машин орчуулгаар бэлтгэсэн ч, олон сурагч англи хэлний өндөр түвшинтэй тул AI ойлголтуудыг англиар нь суралцахыг илүүд үзсэн.
Бараг бүх сурагч өөр өөр нийлүүлэгчийн AI хэрэгслийг хичээлдээ ухаалгаар ашигладаг, зарим нь open-weight загваруудыг ч туршдаг байсан.
Эх сурвалж: Simon Guest-ийн LinkedIn нийтлэл (агуулгыг товчилж орчуулав).
Хичээл бүр 2 цаг — үндсэн хичээл 1 цаг 45 мин, дараа нь 15 минут office hours.
Ням гараг бүр, 10:00–12:00 (Улаанбаатараар), нийт 16 долоо хоног. Дараагийн элсэлтийн эхлэх огноог удахгүй зарлана.
Бүрэн онлайнаар, амьд (live) хичээллэнэ. Сүүлийн 15 минут нь дутуу ойлгосон сэдвээ асуух office hours.
Ахлах сургуулийн сурагч, эсвэл AI-ийн чиглэлээр ажиллахыг хүсч буй залуучууд. Python-ы суурь мэдлэг шаардлагатай.
16 долоо хоногийн бүтэн хөтөлбөр, амьд хичээл, office hours бүгд багтсан.
Дараагийн элсэлтийн огноо тодорхой болмогц хамгийн түрүүнд мэдэгдэхийг хүсвэл доорх формыг бөглөнө үү.
Мэдээлэл авах →