
Block Coding (Computer Science Fundamentals) нь 7 ба түүнээс дээш насны, кодчлолд анх орж буй хүүхэд, сурагчдад тоглоом төст даалгавраар компьютерын ухааны үндсийг танилцуулдаг эхний шат.
Бага насны хүүхдэд зориулж, дэлгэц болон дэлгэцгүй үйл ажиллагаагаар алгоритм, дараалал, давталт, нөхцөл зэрэг компьютерын ухааны үндсэн ойлголтуудыг танилцуулна.
Асуудлыг жижиг алхмуудад хуваан шийдэж сурна.
Блок кодчлолоор өөрийн хөдөлгөөнт өгүүллэг, энгийн тоглоом бүтээнэ.
Суурь ойлголттой болсон хүүхэд 9 наснаас Python Basics хөтөлбөрт шилжинэ.
Тооцоолох сэтгэлгээ гэдэг нь компьютерын ухааны зарчим, аргад тулгуурлан асуудлыг үр дүнтэй шийдэх чадвар юм (Wing, 2006). Блок кодчлол нь хүүхдэд энэ чадварыг хамгийн эрт, хамгийн ойлгомжтой хэлбэрээр зааж эхлэх арга.
Асуудлын нөхцөл, хүрэх зорилгыг тодорхойлж, шинжилнэ.
Асуудлыг жижиг хэсгүүдэд хуваан, хүндрэлийг бууруулна.
Шийдлийн алхмуудын дараалал буюу төлөвлөгөө гаргана.
Шийдэл зорилгодоо хүрч байгааг шалгаж, алдааг засна.
Эдгээр алхмыг компьютер гүйцэтгэж болох ч заавал компьютер шаардахгүй. Тиймээс тооцоолох сэтгэлгээ өдөр тутмын асуудал шийдвэрлэх чадвар болон хэрэглэгдэнэ.
Төлөвлөх, импульсээ хянах чадвар нь сургуулийн амжилт болон зан үйлийн өөрийгөө зохицуулалтын суурь. Эдгээр чадвар 5–7 насанд хамгийн хурдан хөгждөг тул эрт эхлэх нь утга учиртай.
Судалгаагаар блок суурьтай визуал програмчлал нь сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдэд хамгийн үр дүнтэй хэлбэрийн нэг гэж үзэгддэг. Европ, Канад, АНУ-д бага ангиас эхлэн тооцоолох сэтгэлгээг кодчлолоор заахыг зөвлөдөг.
Эх сурвалж: Arfé, Vardanega & Ronconi (2020), Computers & Education дахь судалгааны тойм.
Програмчлал сурах нь зөвхөн код бичихэд бус, сэтгэлгээний бусад чадварт ч эерэг нөлөөтэй гэдгийг олон улсын судалгаанууд харуулсан.
1-р ангийн 179 сурагчийг ангиар нь санамсаргүй хуваан судалжээ. CSF-ээр 4 долоо хоногт 8 цаг кодчилсон хүүхдүүд төлөвлөлтийн тест (Tower of London, Elithorn maze) болон импульсээ хянах даалгаварт хяналтын бүлгээс илүү сайн гүйцэтгэсэн. 2019 оны өмнөх судалгаа (1–2-р анги) ч ижил үр дүнтэй, нөлөөний хэмжээ том (d ≈ 0.8–1.0).
105 судалгаа, 539 үр дүнг нэгтгэсэн шинжилгээнд програмчлал сурах нь логик сэтгэлгээ, математик, орон зайн ойлголт, метакогнитив чадварт эерэг нөлөөтэй болохыг харуулжээ.
3–5-р ангийн 1,600 сурагчтай Time4CS судалгаанд CSF-ийн нэмэлт хичээлийг илүү хийсэн ангиудын математик, уншлагын улсын шалгалтын дүн өндөр байсан бөгөөд үндсэн хичээлд сөрөг нөлөө гараагүй.
Блок кодчлолоос Python хэл рүү шилжих анхны замнал.
Хуваарь, төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Бүртгүүлэх →