Hour of Code гэж юу вэ?
Hour of Code (Кодны цаг) нь компьютерийн ухааныг сурталчлах, код гэдэг зүйлийн “учрыг тайлах”, хэн ч анхан шатны ойлголттой болох боломжтой гэдгийг харуулах, мөн компьютерийн ухааны боловсролын оролцоог нэмэгдүүлэх зорилготой нэг цагийн хичээл юм. Компьютерийн ухааны баяр гэж хэлж болох энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинд Code.org байгууллагын 400 гаруй түнш байгууллагууд ба тэдгээрийн 200,000 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгээр зохион байгуулагддаг.

Хэзээ вэ?
Hour of Code нь жил бүрийн Компьютерийн ШУ-ы долоо хоногт тохиодог. Компьютерийн ШУ-ы долоо хоног нь компьютерийн пионер Admiral Grace Murray Hopper-ын төрсөн өдрийг (1906 оны 12 сарын 9) тохиолдуулсан компьютерийн ШУ-ы боловсролыг дэлхий нийтэд уриалан таниулах арга хэмжээ юм.
Яагаад компьютерийн ШУ гэж?
Хүүхэд бүр компьютерийн ШУ-д суралцах боломжтой байх ёстой. Учир нь компьютерийн ШУ асуудал шийдвэрлэх, логик болон бүтээлч сэтгэлгээнд сургадаг. Эрт эхлэх нь тэдний хувьд 21-р зууны ямар ч мэргэжлийн хувьд суурьтай болсон байх давуу талтай.
Хэр ач холбогдолтой вэ?
Marc Benioff, Stacy Brown-Philpot, Mark Cuban, Reid Hoffman, Ashton Kutcher, Ellen Pao, Jennifer Tejada зэрэг технологийн болон урлаг соёлын одод энэхүү арга хэмжээг дэмждэг.

“Hour of Code is something I decided to get behind because I really believe in it … I think there’s big value in learning how to code.” — Ashton Kutcher
Хэрхэн оролцох вэ?
Манай байгууллага Code.org-ын Монгол дахь түнш байгууллагын хувьд Кодны цаг арга хэмжээг жил бүр үнэ төлбөргүй сургалт хэлбэрээр бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
Hour of Code арга хэмжээг сургууль дээрээ бидний тусламжтайгаар зохион байгуулах сонирхолтой байгууллагууд info@computerscience.mn хаягаар холбогдоно уу.