Чанартай сургалтын үндэс нь чанартай хөтөлбөр
Манай сургалт АНУ-ын топ их дээд сургуулиуд, компаниудын мэргэжилтнүүд зохиосон судалгаатай, хүүхдийн насны онцлогт тохирсон, шилдэг хөтөлбөрөөр явагддагаараа онцлогтой.
АНУ-даа компьютерийн ухааны сургалтаар тэргүүлэгч Карнеги Меллоны их сургуулийн зохиодог 4 үе шаттай цогц хөтөлбөрийг Монголдоо манайх хэрэгжүүлж байна. Python хэлний уг хөтөлбөрүүд нь анхан шатнаас эхлэн ахисан түвшин хүртэл шат ахиж суралцахад зориулагдсан бөгөөд жил бүр агуулгын хувьд шинэчлэгдэн хөгжиж байдаг.
CS0 хөтөлбөр нь CS1-ийн хураангуйлсан хувилбар бөгөөд эдгээр нь компьютер график голлосон анхан шатны хөтөлбөрүүд юм. Хөтөлбөрийн агуулга нь Карнеги Меллоны их сургууль сүүлийн 10 гаруй жил амжилттай зааж буй Fundamentals of Programming and Computer Science хичээлийн агуулга дээр тулгуурласан. Компьютер програмчилж сурах нь хөгжилтэй үйл явц байх хэрэгтэй гэдэг үзэл санаагаар уг хөтөлбөрийг зохиожээ. Анхлан код суралцагчдад компьютер график програмчлалаар эхлэх нь бодлогууд нь сонирхол татахуйц, олон боломжит хувилбартай, суралцагч юу хийх ёстойгоо толгойдоо төсөөлөхийн оронд шууд нүдээрээ харж байдаг зэрэг томоохон давуу талуудтай.
CS2 нь CS1-г дүүргэсэн сурагчдад зориулсан дараагийн түвшний хөтөлбөр ба Python хэлийг урлаг, шинжлэх ухаан, хөгжим, математик, өгөгдлийн анализ ба дүрслэл, симуляци, тоглоомын дезайн, вэб апп, аюулгүй байдал, машин сургалт ба хиймэл оюун гэсэн сэдвүүдийг хүрээнд ашиглах талаар судлах юм.
CS3 хөтөлбөр нь их сургуулийн түвшний хөтөлбөр ба төгсөгчид уг хөтөлбөрийн агуулгаар шалгалт өгч тэнцсэн тохиолдолд Карнеги Меллоны их сургуулийн 4 кредитийг (12 Carnegie Mellon University units, equivalent to 4 credits) авах боломжтой болох юм.
Логистик
Сургалтын материалын хувьд 100% онлайн: сурагчдийн ашиглах Integrated Development Environment (IDE — кодоо бичих, хадгалах эдитор) болон хийсэн бүтээл бүгд тэдний экаунтад хадгалагдах бөгөөд багш сурагч бүрийн хичээлийн явцыг хянаж үнэлгээ өгнө. Хичээл болгон тухайн сэдвийн мэдлэг шалгах check-point-ууд болон дасгал ажлуудаас бүрдэнэ. Мөн хэсэг бүрийн төгсгөлд сорил дасгалууд, төслүүд, бие даалт болон хамтран гүйцэтгэх даалгавруудтай.
Хөтөлбөр | Тайлбар | Шаардлага | Хугацаа | Төлбөр |
---|---|---|---|---|
CS0: Exploring Programming |
Дунд болон ахлах ангийнханд зориулсан Python хэлний түргэвчилсэн хөтөлбөр | - Англи хэлний мэдлэг | 30 цаг |
₮540,000 /Нэг айлын хоёр хүүхдэд 10% хөнгөлөлттэй/ |
CS1a: Introduction to Programming - Part 1 |
Дунд болон ахлах ангийнханд зориулсан Python хэлний хөтөлбөр | - Англи хэлний мэдлэг | 60 цаг |
₮1,080,000 /CS0-д суусан бол ₮972,000/ |
CS1b: Introduction to Programming - Part 2 |
Дунд болон ахлах ангийнханд зориулсан Python хэлний хөтөлбөр |
- Англи хэлний мэдлэг - CS1A курст суусан байх |
60 цаг |
₮1,080,000 /CS1A-д суусан бол ₮972,000/ |
CS2: Interdisciplinary Programming |
Дунд болон ахлах ангийнханд зориулсан Python хэлний хөтөлбөр |
- Англи хэлний мэдлэг - CS1A, CS1B курст суусан, эсвэл дүйцэх хэмжээний Python суурь мэдлэг |
90 цаг |
₮1,620,000 /CS1-д суусан бол ₮1,458,000/ |
CS3: College Programming and Computer Science |
Их сургуулийн түвшний Python хэлний хөтөлбөр |
- Англи хэлний мэдлэг - Програмчлалын суурь мэдлэг |
228 цаг |
₮4,104,000 /CS1-д суусан бол ₮3,693,600/ |
Python програмчлалын хэл
Python нь өндөр түвшний, ерөнхий програмчлалын хэл юм. Хэлний синтаксын хувьд Англи хэлтэй ойрхон, товчхон бичиглэлтэй байдал нь анхлан суралцагчдад ээлтэй учраас дэлхийн томоохон их сургуулиудын компьютерийн програмчлалын анхан шатны курсууд Python дээр явагдах болсон байна.
Python нь өдгөө хамгийн түгээмэл програмчлалын хэл болсон ба өгөгдлийн анализ ба машин сургалт, вэб хөгжүүлэлт, автоматжуулалт, програм тестчлэл зэрэг салбаруудад өргөн хэрэглэгдэж байна. Томоохон байгууллагуудын инженерүүд Python-г хэрхэн үр дүнтэй ашиглаж байгааг эндээс сонирхоно уу.