Objective (Зорилго)
- print() функцыг ашиглан мэдээлэл гаргаж сурах
- Хувьсагч ашиглаж сурах
Function: print()
Компьютерийн програм хангамж дараах зарчмаар ажиллана:
- Input – Оруулах (мэдээллийг санах ойд хадгалах)
- Processing – Боловсруулах (хадгалсан мэдээлэл дээр тооцоолол хийх)
- Output – Гаргах (үр дүнг харуулах буюу хэвлэх)
Ямар ч програмчлалын хэлэнд мэдээлэл гаргах функц байдаг ба тухайн хэлний хувьд хамгийн түрүүнд сурах хэрэгтэй функц байдаг. Python хэлний хувьд уг функц дараах хэлбэртэй байна:
print([хэвлэх зүйл])
[хэвлэх зүйл] хэсэгт тогтмол утга, хувьсагч, мөн функц ч байж болох юм.
Дараах тогтмол утга хэвлэж буй жишээг авч үзье:
print(“Hello World!”)
Output:
Hello World!
Дасгал 1
Өөрийн тухай 5 мөр өгүүлбэрийг хэвлэж харуулах. Мөр тус бүрд НЭР, НАС, СУРГУУЛЬ, АНГИ, ХОББИ гэсэн мэдээллүүд багтсан байх.
Дасгал 2
Дараах дүрсийг хэвлэх:
H H EEEEE L L OOOOO
H H E L L O O
HHHHH EEEEE L L O O
H H E L L O O
H H EEEEE LLLLL LLLLL OOOOO
Variable (Хувьсагч)
Хувьсагч гэдэг бол санах ой дахь тодорхой утгад оноосон шошго юм. Python-д хувьсагчийг дараах хэлбэрээр онооно:
height = 175
Дээрх мөрөнд height хувьсагчид 175 гэсэн утгыг оноосон байна. Өөрөөр хэлбэл санах ойд байрлах 175 гэсэн утгад height гэсэн шошго наалаа гэсэн үг юм.
175 гэсэн тоог дараах байдлаар хэвлэж болно:
print(175)
Эсвэл хувьсагчийн нэрийг ашиглавал хадгалагдсан утга нь хэвлэгдэх юм:
print(height)
Output:
175
Тэгвэл “Миний өндөр: 175” гэсэн мөрийг яаж хэвлэх вэ?
Үүний тулд “миний өндөр” гэдэг тэмдэгт мөр (string), мөн өндөрийг тодорхойлсон бүхэл тоон утгыг (integer) нэгтгэж хэвлэх хэрэгтэй болох юм. Дээрх хоёр өөр өгөгдлийн төрлийг хамтад нь хэвлэхийн тулд тусгаарлагч таслал (,) хэрэглэнэ:
print(“My height:”, height)
Output:
My height: 175
Жишээ
new_students = 72
print(“There are”, new_students, ”new students this year.”)
Output:
There are 72 new students this year.
Дасгал 3
Дасгал 1-д хийсэн өөрийн тухай өгүүлбэрүүдийн НЭР, НАС, СУРГУУЛЬ, АНГИ, ХОББИ гэсэн мэдээллүүдийг хувьсагчид хадгалснаар хувьсагчаасаа хэвлэх.