Залуу хакер Ник Д’Алойзио

Залуу хакер Ник Д’Алойзио

Apple App Store анх нээгдэж байхад Английн нэгэн айлын хүү Ник 12 настай байв. Никд энэхүү шинэ онлайн дэлгүүр маш их таалагдаж код сурахаар шийдэн анхныхаа апп болох “Facemood”-ийг бүтээсэн боловч App Store дээр тавихад Apple-ын журмаар 16 нас хүрсэн байх ёстой байсан учир аавынхаа нэрээр тавьсан гэдэг. Уг аппликейшнээ хөгжүүлсээр Ник 3 жилийн хугацаанд 30 мянган ам.доллар хийсэн байна. Тавдугаар ангийн хүүхэд эхэлсэн бизнес гэхэд үнэхээр муугүй амжилт байлаа.

Харин 4 жилийн дараа Ник хүү “Summly” аппликейшнийхээ эхний хувилбарыг бүтээж, App Store дээр албан ёсоор өөрөө танилцуулах боломжтой болсон юм. Тэрхүү аппликейшний функц маш энгийн — аналитик ашиглан урт тэкстийг 1000, 500, 140 тэмдэгтээс бүрдсэн товч хувилбар болгон “summerize” хийдэг байв. Энгийн мэт боловч маш хэрэгтэй санаа бодож олсон Ник хүүгийн аппликейшн Apple-ын анхаарлыг татсан байна. Үүгээр зогсохгүй уг апп Хонг Конгийн алдарт бизнесмен, ноён Ка-шин Лид таалагдаж 300000 ам.долларын санхүүжилтыг хүүгийн бизнест олгосон юм. Summly аппликейшний урт мэдээг гар утасны жижиг дэлгэц рүү товчлон хүргэх онцгой үнэ цэнэ нь хурдацтай түгсэн ба 200000 хэрэглэгч апп татаж авсан байна. Мөн Ёко Оно, Эштон Катчер зэрэг алдарнууд Никийн бизнест хөрөнгө оруулан бизнес нь тэллээ. Эцэст нь 2013 онд Yahoo компани 30 сая ам.доллараар Никийн зохиосон аппыг худалдан авснаар Ник хүү хамгийн балчир саятан болсон билээ.

Leave a comment