Young Coders Camp

Бага ангийн компьютерийн ШУ-ы хөтөлбөр боловсруулагч, АНУ-ын BootUp байгууллагатай хамтарсан 5 өдрийн сургалт

Young Coders Camp

2015 оноос хойш АНУ-д үйл ажиллагаа явуулж өдгөө 477 бага сургуульд компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөрөө нэвтрүүлээд байгаа манай хамтрагч байгууллага болох BootUp-ын мэргэжилтэн багш нар болох Jared O’Leary болон Heather Cunningham нар Монголд хүрэлцэн ирж бага ангийнханд зориулсан таван өдрийн эрчимжүүлсэн кодинг сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалт насны хоёр ангилалаар явагдана: 5-7 насныханд ScratchJr програмчлалын хэлийг Heather багш, 8-10 насныханд Scratch програмчлалын хэлийг Jared багш тус тус заах юм. Сурагчид өдөр бүр хоёр төсөл дээр ажиллах ба (дундаа цайны завсарлагатай) таван хоногийн хугацаанд нийт арван төслийг гүйцэтгэснээр сургалт дуусах юм.

Манайх Монголдоо бага ангийнханд код зааж байгаа цөөн газруудын нэг. Энэ сургалтаараа бид дэлхий хэмжээний хөтөлбөрийг дэлхий хэмжээний мэргэжилтнүүдээр нь заалгаж кодыг багаасаа сурах нь үр дүнтэй гэдгийг харуулах, цаашлаад Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг таниулахыг зорьж байна.

Золбаяр, Codercub

Технологийн бичиг үсэг тайлагдал

21-р зууны бичиг үсэгт тайлагдсан байдлыг (literacy) код гэж дэлхий нийтээр үзэх болсон. Технологийн зөвхөн хэрэглэгч байх биш, тухайн технологи цаанаа хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байна. Өнөө цагийн хүүхэд хүссэн хүсээгүй тоон технологитой багаасаа харьцаж өсөж байна. Ухаалаг утас, видео тоглоом, интернэт, бүр роботууд ч тэдний амьдралын нэг хэсэг болсон байж магадгүй. Технологи хэрэглэж сурах нэг хэрэг, харин цаад шинжлэх ухааных нь талаар ойлголттой болсноор технологийн бичиг үсэгт тайлагдана. Дээр дурдсан технологиудын хөдөлгөгч хүч нь ид шид биш ердөө л программ хангамж, өөрөөр хэлбэл хэн нэгний бичсэн код юм. Хүүхдүүд ч гэсэн код сураад зөвхөн технологи хэрэглэх биш, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг тэдэнд мэдрүүлэх нь чухал ач тустай.

Манайх өмнө нь АНУ-с компьютерийн шинжлэх ухааны доктор профессор Dale Musser-г урьж ахлах болон дунд ангийнханд зориулсан “INITIALIZE” таван өдрийн Python хэлний эрчимжүүлсэн сургалтыг 2019 оны зун зохион байгуулж байсан туршлагатай.

Leave a comment