Young Coders Camp сургалт амжилттай зохиогдлоо

Бага ангийн компьютерийн ШУ-ы хөтөлбөр боловсруулагч, АНУ-ын BootUp байгууллагатай хамтарсан 5 өдрийн сургалт

Young Coders Camp сургалт амжилттай зохиогдлоо

Бага ангийн компьютерийн ШУ-ы хөтөлбөр боловсруулагч, АНУ-ын BootUp байгууллагатай хамтарсан 5 өдрийн сургалтыг 7-р сарын 5-9 өдрүүдэд Сэлбэ сургууль дээр зохион байгууллаа.

Англи хэл дээр явагдсан уг сургалтанд бага ангийн нийт 27 сурагч хамрагдсанаас нийт сурагчдын дийлэнх буюу 2/3 нь 6-8 насныхан байсан нь эцэг эхчүүд хүүхдүүдээ мэдээллийн технологит аль болох багаасаа суралцахыг эрхэмлэх болсонтой холбоотой.

Бяцхан кодерууд маань програмчлалын ойлголтууд болох алгоритм, хувьсагч, програмын хяналтын бүтэц (program control structure) зэрэгтэй Scratch хэлийг ашиглан танилцаж таван өдрийн турш өөрсдийн сонирхлын дагуу төрөл бүрийн кодинг төслүүд дээр ажиллан чөлөөт байдлаар үр дүнтэй суралцлаа.

Кэмпэд оролцсон сурагчид маш идэвхтэй байсан ба өөрсдийн код бичих арга барилыг хурдан олж байсан. Тэд маш бүтээлч байсан, ажилласан төсөл бүрээ маш сайн хийсэн. Тэд тоглоом, өгүүлөл, түүх кодчилж сурснаас гадна unplugged кодинг хичээлүүдийг амжилттай хийж сурсан.

Heather Cunningham, Senior PD Facilitator

Багаасаа код сурах боломж

Ирээдүйд хуульч, эмч, улс төрчид бүгд алгоритм гэж юу вэ гэдгийг мэддэг, интернэт яаж ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарна. Тиймээс компьютерын шинжлэх ухааныг хими, физик, алгебртай адилтгаж, хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч бага ангиас нь код заах болсон байна. Тухайлбал саяхан Австрали улсад программчлалын хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх хичээлүүдэд багтаагаад өгчихлөө. Монголд харин энэ тал дээр хоцрогдолтой байна. Код бичиж сурснаар хүүхэд Computational thinking буюу цэгцтэй логиктой сэтгэх, Problem solving буюу томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, Creativity буюу бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой.

Codercub нь Кириллица бага сургууль дээр кодинг хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ба АНУ дахь харилцагч байгууллагуудынхаа дэлхийд танигдсан чанартай бага ангийн хөтөлбөрүүдийг ашиглан заадаг.

Tags

Leave a comment