Woz

Woz хочит Steve Wozniak-ын тухай...

Woz

Image Copyright: Business Insider

Цахиурын хөндийн суутнуудын намтар түүхийг өгүүлэх манай “Технологийн одод” цуврал пост үргэлжилж байна.
Эхний постоор бид 30 сая долларын апп бүтээн Yahoo компанид худалдаж 15 настайдаа саятан болсон Nick D’Aloisio хүүг онцолсон билээ.
Тэгвэл энэ удаад бидний өдөр тутмын хэрэгцээ болсон personal computer буюу PC-г бүтээгч, Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг, Woz хочит Steve Wozniak-г онцолж байна.

Apple компанийг Steve Jobs өнөөгийн өндөрлөгт хүргэснийг бид мэдэх билээ. Тэгвэл Apple-г анх хоёр Steve байгуулсан бөгөөд анхны Apple компьютерыг зохион бүтээхэд инженерийн шийдлийг гаргасан суутан бол Wozniak билээ. Jobs дезайн болон бизнес талаа голлон хариуцдаг байсан бөгөөд бид түүний намтарыг дараа, дараагийн постоор өгүүлэх болно.

Woz Калифорнийн их сургуулийн алдарт Berkeley салбарт (технологийн томоохон нээлтүүдийг хийсэн сургууль) суралцаж байгаад 1975 онд сургуулиа дундаас нь орхиж, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөн Hewlett-Packard (HP) компанид инженерээр ажилд орсон байдаг. Яг тэр үед буюу 1975 онд Intel корпораци анхны commercial chip болох 8080 загварыг худалдаанд гаргасан нь цагаа олж Woz энэхүү процессорыг ашиглан анхны PC компьютерын хувилбарыг хийж HP-д танилцуулсан ч компани нь түүний шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс татгалзсан байна. Харин тэр үед Homebrew Computer Club гэдэг сонирхогчдын бүлгэмд хамт гишүүн байсан Steve Jobs-д түүний шийдэл маш их таалагдаж хамтран ажиллах болсноор Apple компани төрсөн билээ.

Тэд Jobs-ын гаражид ажлаа эхлүүлсэн ба 1977 онд домогт Apple II компьютер бүтсэн юм. Apple компани нь 1980 онд хувьцаагаа гаргаснаар хоёр Steve саятнууд боллоо. Woz менежерийн ажил хийх сонирхолгүй байсан ба компанийнхаа технологийн хөгжүүлэлт дээр гардан ажилласаар 1985 онд ажлаа өгөв. Wozniak, Jobs хоёулаа АНУ-ын ерөнхийлөгчөөс National Medal of Technology шагнал хүртсэн байна. Мөн Berkeley сургууль түүний Apple компанид хийсэн томоохон нээлтүүдийг нь үнэлж электроникийн баклавр цолыг нь 1987 онд олгов. Тэрээр “My goal wasn’t to make a ton of money. It was to build good computers..” буюу “миний зорилго их мөнгө хийх бус, сайн компьютер зохион бүтээх байсан” гэсэн байдаг.

Wozniak түүнээс хойш хүүхдүүдийн технологийн боловсролд анхаарах болсон бөгөөд Woz U сургуулийг үүсгэн байгуулсан юм.

#КодСурцгаая!

1 comment

Leave a comment