Сургуулийн “Кодны цаг” арга хэмжээ

Кириллица сургуулийн 1а ангийн сурагчдад зориулсан Кодны цаг (Hour of Code) арга хэмжээ амжилттай зохиогдож өнгөрлөө. Арга хэмжээг Code.org-ын багш Жэйк Бэлл удирдан явуулсан юм.

Сургуулийн “Кодны цаг” арга хэмжээ

Кириллица сургуулийн 1а ангийн сурагчдад зориулсан Кодны цаг (Hour of Code) арга хэмжээ амжилттай зохиогдож өнгөрлөө. Арга хэмжээг Code.org-ын багш Жэйк Бэлл удирдан явуулсан юм.

Сургалтын агуулгын хувьд хиймэл оюун, машин сургалтын гол ойлголтуудыг багтаасан Code.org-ын “AI for Oceans” хичээл байсан юм. Сурагчид маань уг сэдвийн хүрээнд өгөгдөл гэж юу болох, машин сургалтын алгоритмыг хэрхэн сургах тухай үзлээ. “AI for Oceans” хичээл нь жинхэнэ машин сургалтын модел дээр ажилдгаараа онцлог юм.

Америкаас Code.org-ын багш холбогдож англи хэл дээр сонирхолтой хичээлийг явуулсанд баяртай байна.

Энхжаргал, Очирбатын ээж

Кодны цаг гэж юу вэ?

Кодны цаг (Hour of Code) нь компьютерийн шинжлэх ухааныг сурталчлах, код гэдэг зүйлийн “учрыг тайлах”, хэн ч анхан шатны ойлголттой болох боломжтой гэдгийг харуулах, мөн компьютерийн шинжлэх ухааны боловсролын оролцоог нэмэгдүүлэх зорилготой нэг цагийн хичээл юм. Компьютерийн шинжлэх ухааны баяр гэж хэлж болох энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинд Code.org байгууллагын 400 гаруй түнш байгууллагууд ба тэдгээрийн 200,000 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгээр зохион байгуулагддаг.

Арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм дор явуулсан ба дөрвөн сурагч танхимаар, бусад сурагчид зайны сургалтын хэлбэрээр оролцсон юм.

Tags

Leave a comment