
Компьютерийн шинжлэх ухаан, мэдээлэл зүйн олон улсын бүтээлч төслийн уралдааны бүртгэл эхэллээ!
Олимпиадын онцлог
Code Olympiad олон улсын мэдээлэл зүйн олимпиадын бүртгэл эхэллээ. Code Olympiad-г 2017 онд анх Индонез улсын Coding Bee Academy зохион байгуулсан ба энэ жилээс олон улсын олимпиад болон өргөжиж Ази болон Номхон далайн орнуудын хамтарсан Asia Code Week арга хэмжээний нэг хэсэг нь болж байгаагаараа онцлогтой юм. Олимпиадын Монгол дахь зохион байгуулагчаар манай байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн олимпиад sustainable lifestyle буюу тогтвортой амьдралын хэв маяг сэдвийн дор зохиогдоно.
Сэдэв
Тогтвортой амьдралын хэв маяг гэдгийг байгалийн нөөцийг хямгадан зөв зохистой хэрэглэж хүрээлэн буй орчинд учруулах хог хаягдлыг бууруулах зорилготой амьдралын дадал гэж тодорхойлж болно. Сурагчид маань тогтвортой амьдралын хэв маягийг сурталчлах технологи ашигласан бүтээлч шийдлийг дэвшүүлж уралдах юм.
Жишээ нь Монгол хүүхдүүдийн хувьд дэвшүүлж болох шийдлүүдийн нэг нь агаарын бохирдлыг хэмжих, бууруулах, хор хөнөөлийг таниулах тоглоом, анимейшн, стори байх боломжтой.
Ангилал ба төрлүүд
Олимпиадын үндсэн төрлүүд, насны ангилал болон хэрэглэгдэхүүнийг доорхи зурагнаас харна уу:

Бага ангийн сурагчдад зориулсан Game Development (тоглоом хөгжүүлэлт) төрлийн 1A, 1B группууд бий боловч оролцогчид заасан буюу түүнээс дээш насны ангилалд оролцох боломж нь нээлттэй байгаа. Харин өөрийн наснаас доод насны ангилалд оролцох боломжгүй. Уг төрөлд бага ангийнхан маань өөрсдийн дуртай хөгжүүлэлтийн платформуудаас (Scratch, Roblox, Unity г.м.) сонгож оролцох юм. Насны хувьд 5 наснаас эхэлж байгаагаараа онцлог.
Хугацаа
Өдөр | Тайлбар |
2023 оны 3-р сарын 10 | Бүртгэлийн сүүлийн өдөр |
2023 оны 3-р сарын 24 | Төсөл хүлээж авах сүүлийн өдөр |
2023 оны 4-р сарын 3 | Хагас финалын шалгаруулалт |
2023 оны 4-р сарын 15 | Презентац ба финалын шатны шалгаруулалт |
Шалгаруулалт ба шагнал
Шалгаруулалт хоёр үе шаттай явагдана: эхний буюу хагас финалын шалгаруулалт 4-р сарын 3-нд, финалын шатны шалгаруулалт 4-р сарын 15-нд тус тус болно.
Шалгуурын хувьд нийт оноог дараахь байдлаар тооцно:
- Төслийн агуулга сэдвийн хүрээнд байгаа эсэх – 20%
- Дезайн – 30% (Game Development болон Software Development төрлүүдэд), 40% (Mobile Application төрөлд)
- Програмчлал – 50% (Game Development болон Software Development төрлүүдэд), 40% (Mobile Application төрөлд)
Төрөл тус бүрд эхний гурван байр, тусгай байр медаль болон сертификат. Мөн оролцогч бүрд гэрчилгээ олгоно.

Түгээмэл асуултууд
Олимпиадын бүртгэлийн хураамж хэд вэ?
Code Olympiad 2023 бүртгэл хураамжгүй. It’s free! 😉
Олимпиадад хэн оролцох боломжтой вэ?
Код бичдэг хүүхэд бүрт (5-18 насны) нээлттэй.
Арга хэмжээ хаана зохиогдох вэ?
Олимпиад Zoom платформ ашиглан 100% онлайн зохиогдоно.
Багаар оролцох боломжтой юу?
Боломжгүй.
Юу хэрэг болох вэ?
Өөрсдийн компьютер, таблет, интернэт болон имейл.
Код мэдэхгүй бол яах вэ?
Манай бүх насныханд зориулсан ганцаарчилсан онлайн сургалтанд сууж код бичдэг болсноор оролцох боломж нээгдэнэ.
Асуух зүйлээ хаанаас асуух вэ?
99253307 дугаар болон info @ computerscience . mn хаягаар холбогдох боломжтой.