Бидний тухай

Codercub нь хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг академи билээ. Тус академи нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Code.org байгууллагын Монгол дахь түнш юм.
Saran

Товч танилцуулга

Codercub нь хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг академи билээ. Тус академи нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Code.org байгууллагын Монгол дахь түнш юм.

Бидний эрхэм зорилго бол компьютерийн ухааныг Монголд хөгжүүлэх юм. Уг зорилгын дагуу бага, дунд, ахлах ангийнханд зориулж АНУ-ын дэлхийд танигдсан боловсролын байгууллагуудын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дэлхийн компьютерийн ухааны долоо хоногийн хүрээнд Hour of Code танилцуулах арга хэмжээг жил бүр үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Цагийн хэлхээс

  • 2018 зун: Хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг академи үүд хаалгаа нээсэн Python болон вэб програмчлалын сургалтууд явуулж эхэлсэн.
  • 2018 өвөл: Hour of Code арга хэмжээг албан ёсоор Логарифм сургуультай хамтран зохион байгуулсан.
  • 2019 хавар: Code.org байгууллагын Монгол дахь түншээр сонгогдсон.
  • 2019 зун: Initialize сургалтыг Сан Францискогоос Dale Musser хүрэлцэн ирж заасан.
  • 2019 намар: Байгууллагын төлөөлөл Лас Вегас хотноо болсон CSEdCon 2019 хуралд урилгаар оролцож Монгол хүүхдэд код заах үйл ажиллагаагаа танилцуулсан.
  • 2019 намар: Hub Innovation Center-т бойжигч компаниар элссэн.
  • 2019 өвөл: Hour of Code арга хэмжээг Нийслэлтэй хамтран Инновацийн төв дээр 80+ хүүхдэд зориулан зохион байгуулсан.
  • 2020 зун: Data Science Fundamentals зайн сургалтыг АНУ-ын Shirley Ryan AbilityLab компанийн өгөгдлийн шинжээч Г.Оно-той хамтран зохион байгуулсан.
  • 2020 намар: Code.org байгууллагын зохиосон Computer Science Fundamentals, BootUp байгууллагын ScratchJr сургалтын хөтөлбөр болон платформуудыг ашиглан Кириллица бага сургуульд кодинг сургалттай бага ангийг нээсэн.
  • 2021 хавар: Code with Jake (Code.org) нэг удаагийн Hour of Code зайн хичээлийг зохион байгуулсан.
  • 2021 намар: Лос Анжелес хотноо болсон CSEdCon 2021 хуралд урилгаар оролцсон.
  • 2021 өвөл: Hour of Code арга хэмжээг Орчлон, Логарифм зэрэг сургуулиуд дээр зохион байгуулсан.
  • 2022 өвөл: Карнеги Меллоны их сургуулийн Python хэлний цогц хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх эрх авсан.
  • 2022 зун: BootUp байгууллагатай хамтарсан бага ангийнханд зориулсан 5 өдрийн сургалтыг АНУ-с 2 багш хүрэлцэн ирж зохион байгуулсан.

FAQ

Компьютерийн програмыг зохиохын тулд компьютерт үе шаттай зааварчилгааг өгөх үйл ажиллагааг код бичих гэнэ.

Дэлхийн хөгжингүй орнууд мэдээллийн эрин зуунд компьютерийн шинжлэх ухааныг бусад байгалийн шинжлэх ухааны адилаар хүүхдэд багаас нь заах хэрэгтэй гэж үзэх болсон. Австрали зэрэг орнууд ерөнхий боловсролын хөтөлбөртөө компьютерийн шинжлэх ухаан, кодинг хичээлүүдийг заавал үзэх байдлаар тусгаж өгсөн. АНУ-д ахлах сургуульд компьютерийн ШУ-ы хөтөлбөрийн хэрэгжилт 2021 онд 50% давсан байна.

Хүүхэд код бичиж сурснаараа асуудал шийдвэрлэх чадвар, тооцоолох сэтгэхүй, бүтээлч сэтгэхүй, тууштай зан төлөвшил, багийн ажиллагаа зэрэг олон чадварыг давхар эзэмшиж байдаг. Мөн програмчлалын хэл сурах нь ажлын байранд шууд хэрэг болох бодит чадварыг багаасаа эзэмшиж байна гэсэн үг юм.